Ерөнхий сайд Л.Оюун­-Эрдэнэ “алдаа гаргасан сайд нарт цаашид хариуцлага тооцно" гэж мэдэгджээ

Ерөнхий сайд Л.Оюун­-Эрдэнэ “алдаа гаргасан сайд нарт цаашид хариуцлага тооцно" гэж мэдэгджээ

Өнөөдөр /2022.01.17/ 12:30 цагт Засгийн газрын ээлжит бус хуралдааныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэнэт зарласан байна.

Улмаар тус хурлаар Улаанбаатар хотын агаарын бохирдолтой холбогдуулж, БОАЖ-ын сайд Н.Уртнасан, тус яамны дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөж, хотын дарга Д.Сумъяабазарыг, “агаар орчны чанар хариуцсан дарга нартаа хариуцлага тооц” гэж үүрэг болгосон байна. Мөн тус ээлжит бус хурлын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “ажилдаа хайхрамжгүй хандаж, илт алдаа гаргасан сайд нарт цаашид хариуцлага тооцно” гэсэн утгатай мэдэгдлийг хийжээ. Тодруулбал, Үндсэн хуулиар нэмэлт, өөрчлөлтийн дагуу Ерөнхий сайд танхимын сайд нараа өөрөө томилж, чөлөөлдөг эрхтэй болоод байгаа юм.