Хотын дарга Д.Сумъяабазар орлогч Д.Ихбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлж магадгүй

Хотын дарга Д.Сумъяабазар орлогч Д.Ихбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлж магадгүй

Өнөөдөр /2022.01.17/ 12:30 цагт Засгийн газрын ээлжит бус хуралдааныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэнэт зарлаж, БОАЖ-ын сайд Н.Уртнасан тэргүүтэй тус яамны удирдлагын багийг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байна.

Мөн энэ үеэрээ хотын дарга Д.Сумъяабазарыг, “агаар орчны чанар хариуцсан дарга нартаа хариуцлага тооц” гэж үүрэг болгосон байдаг.  

Тэгвэл хотын дарга Д.Сумъяабазар Нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Д.Ихбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлж магадгүй байна. Учир нь тэрээр, “Сайжруулсан шахмал түлш хямд байгаа учраас иргэд ихээр авч, түлж байгаа нь агаар бохирдуулж байна” гэж мэдэгдсэн нь олны дургүйцлийг хүргэсэн.




“BONUS BOOST” BSB-д

4 цагийн өмнө