ВИДЕО:  БНСУ-д “Жордан”-ы шинэ загвар авахын тулд үйлчлүүлэгчид галзуурч, танхайрсан хэрэг гарчээ

ВИДЕО:  БНСУ-д “Жордан”-ы шинэ загвар авахын тулд үйлчлүүлэгчид галзуурч, танхайрсан хэрэг гарчээ

Энэ нэгдүгээр сарын 14-ны өдөр /2022.01.14/ БНСУ-ын Дэгүд байрлах “SHINSEGAE DEPARTMENT STORE” их дэлгүүрээс 179 мянган воны /400 мянган төгрөг/ үнэтэй “Nike-ын Air Jordan 1 Low G” загварын пүүзийг авахын тулд үйлчлүүлэгчид галзуурч танхайрсан хэрэг гарчээ.

Тодруулбал, тус улсын хэмжээнд энэхүү загвар нь 30 орчим дэлгүүрт хязгаарлагдмал тоогоор бууж, борлуулагдсан аж. Иймд тус гутлыг авахыг хүссэн иргэд дэлгүүр нээхтэй зэрэгцэн дайрч орцгоож буй дүрс үлджээ. Зарим нь дэлгүүрийг нээтэл гадаа майхан хонож хүлээсэн аж. Тус дэлгүүрийн нэгэн үйлчлүүлэгч мэдээлэхдээ, “Тэд яг л зомби шиг гүйж байгаа нь аймшигтай харагдаж байсан” гэжээ.

Эх сурвалж: Koreatimes

ВИДЕО:

 




Өнөөдөр бар өдөр

9 цагийн өмнө