Орон нутгаас цагаан сарын бэлтгэлээ базаахаар ирсэн иргэд "гарцгүй газар"-аар гарч, амиа алдах нь ихэсжээ

Орон нутгаас цагаан сарын бэлтгэлээ базаахаар ирсэн иргэд "гарцгүй газар"-аар гарч, амиа алдах нь ихэсжээ

Зөвхөн өнгөрөгч амралтын өдрүүдэд гэхэд л /2022.01.08-09,15-16/ Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 1079 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 856 дуудлага мэдээлэл хүлээн авч шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, тус өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 25 хүн бэртэж, зургаан хүн харамсалтайгаар амь насаа алджээ. Харин нийслэлд гарч буй ослын бүртгэлд хөдөө орон нутгаас хотын томоохон зах, худалдааны төвийг зорьж, цагаан сарын бэлтгэлээ базааж буй иргэд гарцгүй газраар гарч байгаад амиа алдсан тохиолдол нэмэгдэж байгаа аж.

Жишээлбэл, Энэ нэгдүгээр сарын 08-ны өдөр /2022.01.08/ Баянзүрх дүүргийн наймдугаар хороо буюу Нарантуул худалдааны төвийн замын урд талд иргэн Т гарцгүй газраар зам хөндлөн гарч яваад автомашинд мөргүүлж амиа алдсан хэрэг гарчээ.

Иймд иргэд зам тээврийн хөдөлгөөнд явганаар оролцохдоо аюулгүйн дүрмээ баримтлан явган хүний гарцтай, гарамтай хэсгээр зам хөндлөн гарахыг анхааруулж байна. Мөн сурагчдын хичээл сургууль амарсантай холбоотойгоор иргэд хүүхдээ хөдөө орон нутаг руу тээвэрлэн зорчуулахдаа зориулалтын бусаар тээвэрлэж, урд талын суудалд өвөр дээрээ авч суух зэргээр авч явснаар осолд өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа аж.

Иймд бага насны хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлын хангаж, хүүхдийн зориулалтын суудалд тээвэрлэх, зориулалтын суудалгүй тохиолдолд суудлыг бүсийг зүүж хэрэглэхийг хэвшүүлэх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцуулахдаа биедээ тэврэх, хөтөлж явахыг цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө