Дээрмийн хэрэг үйлдсэн бүлэг этгээдийг баривчиллаа

Дээрмийн хэрэг үйлдсэн бүлэг этгээдийг баривчиллаа

Энэ сарын 16-17-нд шилжих шөнө дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдийг баривчилжээ. Хэсэг бүлэг залуучууд Баянгол дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.ийн самсунг А-10 маркийн гар утсыг айлган сүрдүүлж зодож дээрэмдсэн хэрэг бүлэглэн, үгсэн тохиролцож үйлдсэн нь тогтоогдсон байна. Иргэнээс ирсэн гомдол мэдээллийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн албан хаагчид шуурхай ажиллагаа явуулж, Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй С, У, Б, С нар дайчлан баривчилсан аж. Сэжигтэн этгээдүүдийг одоогоор саатуулан шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.




Улаанбаатарт 12 градус хүйтэн байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө