Б.Бат-Эрдэнэ БОАЖ-ын сайд болохоосоо өмнө Б.Ганхуягийн гэрээг сайжруулж 5 жилээр сунгаад явжээ

Б.Бат-Эрдэнэ БОАЖ-ын сайд болохоосоо өмнө Б.Ганхуягийн гэрээг сайжруулж 5 жилээр сунгаад явжээ

"Эрдэнэс тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс Гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай байгуулсан гэрээг 2021 оны зургаадугаар сарын 29-ний өдөр таван жилийн хугацаатай сунгаж, контракт гэрээг байгуулсан байдаг.

Ингэхдээ Б.Ганхуягийг сайн ажилласан, цаашид компанийн үйл ажиллагааг тогтвортой явуулах зорилгоор гэрээг урьд өмнө байгаагүй урт хугацаа буюу 5 жилээр хийсэн гэж тайлбарласан. Тэгвэл оны өмнө буюу арванхоёрдугаар сарын 30-нд Б.Ганхуяг захирлын контракт гэрээг онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ болгон өөрчилжээ. Хугацаа нь 5 жил хэвээрээ. Шинэ хөдөлмөрийн хуультай холбоотойгоор ийм өөрчлөлт хийсэн гэж байгаа ч сураг сонсвол энэ гэрээ нь өмнөхөөсөө илүү сайжирч, Олон улсын том корпорациудын СЕО-гийн жишигт дөхсөн гэрээ хийгдсэн гэх мэдээлэл байна.

“Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг 5 жилийн хугацаатайгаар шинэчлэн байгуулснаар компанийн үйл ажиллагааны тогтвортой байдал хадгалагдаж, олон улсын үндэстэн дамнасан томоохон корпорациудын жишигт нийцсэн засаглалын тогтолцоог бүрдүүлэх, хувьцаа эзэмшигчийн эрхийг хангах, компанийн засаглалын кодексийг хэрэгжүүлэх зэрэг давуу талууд бий болж байна” гэж ТУЗ-ын эх сурвалж тайлбарлаж байгаа юм.

Ямартай ч Б.Бат-Эрдэнэ сайдаар томилогдож, Эрдэнэс Тавантолгойн ТУЗ-ын даргын ажлаа өгөхөөсөө өмнө Б.Ганхуягийн гэрээг илүү найдвартай, сайжруулаад явжээ. Энэ хоёр нэг нь унаган Эрдэнэтийнх, нөгөө нь Орхон аймагт УИХ-ын сонгуульд дэвших гэж бэлдэж ирсэн бөгөөд Эрдэнэтээр холбоотой нь тодорхой.




Өнөөдөр бар өдөр

12 цагийн өмнө