СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хүүхдийг өвөр дээр суулгаж яваад осолд өртөж, амь насыг нь хохироожээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хүүхдийг өвөр дээр суулгаж яваад осолд өртөж, амь насыг нь хохироожээ

ЕБС-ийн хичээл амарсантай холбоотой иргэд хүүхдүүдээ хөдөө орон нутаг руу хүргэхээр их зорчиж буй. Мөн ирэх сар шинийн баярын өдрүүдэд орон нутгийн замын ачаалал улам ихсэх хандлагатай байгаа юм.

Тэгвэл саяхан буруу үрүүлтэй автомашины урд сандалд зорчиж явсан иргэн бага насны хүүхдийг өвөр дээрээ суулгаж яваад осолдож амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарчээ. Эх сурвалжийн мэдээллээр, “одоогоор тус хэргийг шалгаж байгаа. Бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгахгүйгээс ийм төрлийн осол их гарч байна” гэв. Иймд иргэд хөдөө орон нутгийн замд явахдаа хурдаа тааруулж, бага насны хүүхдийг зориулалтын суудал дээр суулгаж явахыг анхааруулж байна.