Сансраас ирсэн 555.55 каратын хар алмаз эрдэнийг дуудлага худалдаанд оруулна

Сансраас ирсэн 555.55 каратын хар алмаз эрдэнийг дуудлага худалдаанд оруулна

Манай дэлхийд баймгүй сансраас ирсэн гэгдэх 555.55 картын хар алмазны чулууны “Sotheby’s” дуудлага худалдаа Дубай хотод эхэлж, ирэх хоёрдугаар сард Лондон хотноо танилцуулагдхаар болжээ.

Тодруулбал,  “The Enigma” (оньсого) гэж нэрлэсэн энэхүү ховор чулууг солир эсвэл дэлхийтэй мөргөлдсөн одой гарагийн хамт сансраас ирсэн гэж үздэг байна. Дуудлага худалдааны компани хар очир эрдэнийг дор хаяж 6.8 сая ам.доллараар үнэлэгдэнэ гэж үзэж байгаа бөгөөд уг ховор эрдэнэ нь 55 талтай, тавын тоо нь маш чухал ач холбогдолтой талаар мэргэжилтнүүд онцлоод байгаа юм. Мөн хар очир эрдэнэ нь байгалийн очир эрдэнэ чулууны хамгийн хатуу хэлбэрт тооцогддог аж.

Эх сурвалж: CNN




Өнөөдөр бар өдөр

6 цагийн өмнө