Мэрэгч амьтдаас коронавирусийн халдвар илэрсэн тул устгалд оруулахыг шаардаж, амьтдаа үнсэхгүй байхыг анхааруулжээ

Мэрэгч амьтдаас коронавирусийн халдвар илэрсэн тул устгалд оруулахыг шаардаж, амьтдаа үнсэхгүй байхыг анхааруулжээ

Хонгконгод ойрын өдрүүдэд мэрэгч амьтдаас коронавирусийн халдвар их тархаж байгаатай холбогдуулан гэрийн тэжээвэр амьтдаа үнсэхгүй байх цаашлаад олон тооны үхэр зусгийг устгалд оруулах шийдвэр гаргажээ.

Тодруулбал, 11 мэрэгч амьтнаас ковидын халдвар илэрсэн тул 2000 гаруй үхэр зусгийг устгах шийдвэр гаргаж, мөн импортлох, зарахыг хориглосон байна. Одоогоор илэрсэн гэгдэх амьдын дэлгүүрийн амьтдыг нүүлгэн шилжүүлж, зарим амьтны дэлгүүрийг хааж, халдваргүйжүүлсээр байна гэжээ. Тус шийдвэрт олон зуун амьтанд хайртай иргэд дургүйцлээ илэрхийлж, шийдвэрээ дахин нэг бодохыг хүссээр байгаа юм.

Эх сурвалж: BBC