Орон нутагт анх удаа бөөрний хагалгааг амжилттай хийжээ

Орон нутагт анх удаа бөөрний хагалгааг амжилттай хийжээ

Энэ нэгдүгээр сарын 10-ны өдөр /2022.01.10/ Г.Тувааны нэрэмжит Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт бөөрний хагалгааг амжилттай хийжээ.

Тодруулбал, Бөөрний уйланхай хавдарт шилжсэн байдлыг оношилж, бөөр авах мэс заслыг орон нутагт анх удаа амжилттай хийж гүйцэтгэсэн нь энэ аж. Тус эмнэлэгийн Мэс заслын эмч Т.Шинэбаяр, Э.Энхзоригт, Мэдээгүйжүүлэгийн эмч Б.Түвшинтөгс, мэс заслын сувилагч Ц.Батболор, Б.Ганцэцэг, мэдээгүйжүүлэгийн сувилагч Н.Мөнхсүрэн, үйлчлэгч Л.Мөнхцэцэг нар хагалгааны багт ажилласан байна.