ЗГ: Зарим яамны дэд сайд, ТНБД нарыг томилов

ЗГ: Зарим яамны дэд сайд, ТНБД нарыг томилов

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн томилгоо хийжээ.

Тодруулбал, Санжаагийн Наранцогтыг Эдийн засаг, хөгжлийн дэд сайдаар, Гантөмөрийн Түвдэндоржийг Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар томилсон байна. Мөн Жигжидийн Ганбатыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар, Эрхэмбаярын Баттулгыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар, Пүрэвжавын Сайнзоригийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилжээ.

Харин Барсүрэнгийн Баасандоржийг Засгийн газрын тохируулагч агентлаг-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар, Түдэвхүүгийн Гантулгыг Засгийн газрын тохируулагч агентлаг-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар тус тус томилсон байна.