Улаанбаатарт 7 градус хүйтэн байна

Улаанбаатарт 7 градус хүйтэн байна

Өнөөдөр /2022.01.20/ нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Онон, Улз голын сав газраар цас орно. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. 

Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Халх голын хөндийгөөр 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 10-15 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр, бусад хэсгээр 15-17 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.

 




Өнөөдөр луу өдөр

10 цагийн өмнө