АТГ-аас өнгөрсөн шөнө гүйцэтгэх ажиллагаа явуулж, УБТЗ-ийн албаны дарга Ж.Пунцагийг саатуулжээ

АТГ-аас өнгөрсөн шөнө гүйцэтгэх ажиллагаа явуулж, УБТЗ-ийн албаны дарга Ж.Пунцагийг саатуулжээ

АТГ-ын алба хаагчид өчигдөр /2022.01.19/ орой Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн байранд гүйцэтгэх ажиллагаа явуулж, УБТЗ-ын Дотоод Аудитын албаны дарга Ж.Пунцагийг саатуулсан байна. Учир нь Ж.Пунцаг ачааны вагоны оочер, дараалалд өөрчлөлт оруулж, авилга, албан тушаалын хэрэг үйлдсэн байж болзошгүй байгаа ажээ. Улмаар одоо мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид эргэн мэдээлэх болно.