“Майдар эко хот” төслийн бүтээн байгуулалтын ажил идэвхжиж эхэлжээ

 “Майдар эко хот” төслийн бүтээн байгуулалтын ажил идэвхжиж эхэлжээ

-“МАЙДАР ЭКО ХОТ”-ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭЭД
ДОЛООН ЖИЛИЙН НҮҮРИЙГ ҮЗЭЖ БАЙНА-

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр Зүрх уулын энгэрт баригдахаар төлөвлөгдөж буй “Майдар эко хот”-ыг 2012 онд шинэ хотын төв болохоор шийдвэрлэж, шавыг нь тавьсан. Бүтээн байгуулалтын ажил бүр 2012 оноос эхэлсэн байдаг. Одоо ДОЛООН жилийн нүүрийг үзэж буй юм. 

“Майдар эко хот”-ын ерөнхий төлөвлөгөөнөөс харахад эко хот 110 мянган га талбайтай, 300 мянган оршин суугчтай, их сургууль, музей, сүм, хийд, аялал жуулчлалын байгууламжууд, кино үйлдвэрлэл явуулах орчныг бүрдүүлэх том бүтээн байгуулалт болох юм. Эл хотод Их соён гэгээрүүлэгч анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын 17 дугаар зуунд Майдар бурхны дүрийг 72 см өндөртэй урлан амилуулсан эх загварыг 75 дахин томруулан 54 метр өндөр Майдар бурхны бие лагшныг орчин цагийн урлагийн бүтээл болгон 108 метр өндөр суварган байгууламжийн хамт босгох юм.

-ИХ МАЙДАР БУРХНЫГ БҮТЭЭХ АЖЛЫГ ХЯТАД, МОНГОЛ
АЖИЛЧИД ХАМТРАН ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА-

“10 жил гацсан “Майдар эко хот” төслийн барилгын ажил идэвхжиж эхэлжээ” гэх мэдээллийн дагуу бид Төв аймгийн Сэргэлэн сумын нутгийг зорьсон юм. Баруун, зүүн, хойд хэсгээрээ уултай энгэр газарт 54 метр өндөр болох “Их Майдар” бурхныг босгох ажил өрнөж буй нь нүднээ тусав. Биднийг очиход 10 давхар байшингийн дайтай төмөр цамхаг дотор, “Их Майдар” бурханы их биеийг урлан босгожээ. Төслийн хүрээнд эхний ээлжинд 54м өндөр Их Майдар бурханы бодьсадва дүр, 108м өндөр Зарлиг увидсын суварга босгох юм. Одоогийн байдлаар ямартай ч энэ ажил идэвхжиж эхэлсэн байна.

Одоогийн байдлаар бүтээн байгуулалтын ажлыг Хятад, Монгол ажилчид хамтран гүйцэтгэж байгаа аж. Ажлын талбарт 10 гаруй ажилтан бурхны суурин хэсэгт болон толгой хэсэгт ажиллаж байлаа. Их Майдар бурхны баруун талд ажилчдын байр болонидөрвөн эсгий гэр байрлажээ.

“Майдар эко хот”-д сүндэрлэж буй “Их Майдар төсөл нь өнөө цагт Монголд хэрэгжиж байгаа олон нийтийн оролцоотой ашгийн бус хамгийн том бүтээн байгуулалтын ажил юм. Тэр ч утгаараа бүтээн байгуулалтын ажил энэ олон жил гацаж иржээ.

“Майдар эко хот”-ыг дөрвөн үе шаттайгаар бүтээн байгуулахаар төлөвлөсөн байдаг. Эхний үе шатыг 2030 он гэхэд 100 мянган хүн амтай байхаар тооцсон. Төслийн хүрээнд эхний ээлжинд 54м өндөр Их Майдар бурханы бодьсатва дүр, 108м өндөр Зарлиг увдисын суварга босгох юм.

Ямартай ч эхний ээлжийн энэхүү ажил идэвжиж эхэлсэн нь олон жил гацсан “Майдар эко хот” төслийн бүтээн байгуулалтын ажил хөдөлгөөнд орж эхлээд буй нь таатай.