Гэрээсээ гараад сураггүй алга болсон 4 настай хүүг эсэн мэнд олжээ

Гэрээсээ гараад сураггүй алга болсон 4 настай хүүг эсэн мэнд олжээ

Ховд аймгийн Ховд сумын “Эхэн худаг” гэдэг газар тус сумын харьяат иргэн А-гийн 4 настай хүү А өчигдөр/2022.01.20 10:00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлага мөн өдрийн 19:20 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид эрэн хайх үйл ажиллагааг зохион байгуулахаар Ховд сумын чиглэлд явж байхад нь орон нутгийн иргэд 20:05 цагт тус багийн “Шар хөтөл” гэдэг газраас хүүг эсэн мэнд олсон талаар мэдэгджээ. Тус газар нь хүүгийн гэрээс 10 километрийн зайтай аж.