Улаанбаатарт 9 градус хүйтэн байна

Улаанбаатарт 9 градус хүйтэн байна

Өнөөдөр /2022.01.22/ нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орно. Салхи баруун болон зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Халх голын хөндийгөөр өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр өдөртөө 10-15 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр өдөртөө 4-9 градус, бусад нутгаар өдөртөө 7-12 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө 7-9 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.

 




Өнөөдөр луу өдөр

11 цагийн өмнө