Ирланд улсад хэрцгийгээр амь насаа алдсан монгол бүсгүйн дурсгалыг хүндэтгэж, Дублин хотын захирагч эмгэнэл илэрхийлжээ

Ирланд улсад хэрцгийгээр амь насаа алдсан монгол бүсгүйн дурсгалыг хүндэтгэж, Дублин хотын захирагч эмгэнэл илэрхийлжээ

Өнгөрсөн 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр /2021.01.20/ Ирланд улсын нийслэл Дубин хотноо ажлаа тараад явж байсан нэгэн Монгол эмэгтэйн биед дээрэмчин халдаж, хүзүүнд нь хутгалсан харамсалтай хэрэг гарч байсан билээ.

Тодруулбал, Тухайн үед олон улсын хэвлэлүүдээр тус хэргийг "Аймшигт хэрэг" хэмээн онцолж байв. Тус улсад гэр бүлийн хамт амьдарч байсан Ц.Уранцэцэг гэх бүсгүйг тус өдрийн оройн 21:30 цагийн үед өсвөр насны 14 настай дугуй унасан хүү өөртөө байгаа бүх мөнгөө өгөхийг шаардаж, эсэргүүцэл үзүүлэхэд хүзүүн тус газар нь хутгалсан аймшигт хэрэг гарсан юм.

Тэгвэл түүний дурсгалын хүндэтгэн өчигдөр /2022.01.23/ 12:00 цагт Ц.Уранцэцэгийн нөхөр болон гэр бүл, найз нөхдийн хамт Ирландийн Харрингтон гудамжинд байрлах Гэгээн Кевиний сүмд хүндэтгэл үзүүлж, эмгэнэл илэрхийлжээ. Тус ёслолд Дублин хотын захирагч болон Ногоон намын зөвлөлийн гишүүн Хазел Чу оролцсон аж.