У.Хүрэлсүх: Ард түмнээ хүндлэхгүй бол Монголын төр бөхчүүдэд өгсөн цолоо буцаан авч болно

У.Хүрэлсүх: Ард түмнээ хүндлэхгүй бол Монголын төр бөхчүүдэд өгсөн цолоо буцаан авч болно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын үндэсний бөхийн холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. 

Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг. Ярилцаж, ойлголцож асуудлын нэг талд гарах ёстой. Ард түмнээ мөн хүндлэх ёстой. Та бүхний авч байгаа цол бол ард түмний цол шүү. Төрөөс өгч буй цол. Төр гэдэг чинь ард түмэн. Тиймээс ард түмний хүндэтгэл хайрыг хүлээж амьдрах хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд бөхчүүдтэй холбоотой янз янзын асуудлууд маш их гарч байна. Би түүнийг тоочиж хэлээд яахав. Та бүхэн монгол эрчүүдийн үлгэр дууриал, манлайлал нь байх ёстой. Сүүлдээ бөх маань арилжааны хэлбэрт орчихсон юм уу.  Ёс суртахуун гэдэг зүйл дээр ихээхэн анхаарах хэрэгтэй байна. Цар тахал, өвчин зовлонтой нийгмээрээ бухимдалтай байх үед улам л бухимдлыг нь төрүүлээд уур хилэнг нь бадраагаад байх хэр зохимжтой юм бэ. Тиймээс энэ асуудлаа шийд. Ард түмний өмнө хэрэлдэж, талцдаг ёс бус үйлдэл гаргадгаа болих хэрэгтэй. Энэ эргээд монгол бөхийн нэр хүндийг унагааж байна. Хэрэв ард түмнээ хүндэтгэхгүй, төрт ёсоо хүндэтгэхгүй, үзэгч олон түмнээ хүндэтгэхгүй бол өгсөн цолоо Монголын төр буцааж авч болно" гэв. 

ВИДЕО:




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө