ШУУРХАЙ: Хоёрдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН танхимын сургалтыг 100 хувь эхлүүлэхээр болжээ

ШУУРХАЙ: Хоёрдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН танхимын сургалтыг 100 хувь эхлүүлэхээр болжээ

ХӨСҮТ-ийн зүгээс омикроны халдварын тархалтыг хумихын тулд хэд, хэдэн арга хэмжээг авах шаардлагатайг энэ сарын 18- ны өдөр /2022.01.18/ мэдэгдсэн. Үүнд ЕБС, цэцэрлэгийг танхимаар хичээллүүлэх, амралтыг 7-14 хоногоор хойшлуулах эсвэл цахимаар хичээллүүлэх санал багтсан байдаг. 

Энэ дагуу өнгөрсөн долоо хоногийн /2022.01.19/ Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ долоо хоногийн хугацаатай үүрэг өгч, сурагчдын амралтыг сунгах эсэх асуудлыг сайтар судлахыг Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, ХӨСҮТ, Эрдэмтдийн зөвлөл зэрэгт даалгасан.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн үүрэг, даалгаврын дагуу дээрх байгууллагууд зөвлөлдсөний эцэст ЕБС, цэцэрлэгийн танхимаар хичээллүүлэх хугацааг 14 хоног сунгах нь зүйтэй гэдэг саналд нэгдсэн талаар өчигдөр /2022.01.25/ бид мэдээлсэн. Тэгвэл Засгийн газрын өнөөдөр /2022.01.26/-ийн хурлаар сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг хоёрдугаар сарын 14-нөөс 5/9 (тав хоног танхимд ес хоног цахимаар хичээллэх) зарчмаар хичээллүүлж, харин хоёрдугаар сарын 28-наас 100 хувь танхимаар хичээллүүлэх шийдвэрийг гаргажээ. Харин сумдын сургуулиуд хоёрдугаар сарын 14-ны өдрөөс эхлэн 100 хувь танхимаар хичээллэх аж.

НЭМЭЛТ: Их, дээд сургууль, коллеж, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хичээл сургалт ирэх сарын 07-ны өдрөөс цахимаар эхэлнэ.