Дулааны шугамаас гаднын нөлөөтэй нас барсан байж болзошгүй иргэний цогцос олджээ

Дулааны шугамаас гаднын нөлөөтэй нас барсан байж болзошгүй иргэний цогцос олджээ

Энэ нэгдүгээр сарын 24-ны өдөр /2022.01.24/ Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны “Задгай”-д /Кино үйлдвэр/ дулааны шугамын худгаас нэр, нас, хаяг тодорхойгүй эрэгтэй хүний цогцос олдсон талаар бид өмнө мэдээлж байсан.

Тэгвэл тус эрэгтэй нь 56 настай иргэн А болох нь тогтоогдсон бөгөөд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд оршин суух хаягтай байжээ. Мөн эх сурвалжийн мэдээлж буйгаар, одоогоор гаднын нөлөөтэй байж болзошгүй, мөрдөн шалгалтын ажиллагаа явуулж байгаа гэв.