БНСУ-д хууль бусаар оршин суусан иргэдийг тус улсад 10 жил нэвтрүүлэхгүй

БНСУ-д хууль бусаар оршин суусан иргэдийг тус улсад 10 жил нэвтрүүлэхгүй

Манай монголчуудын ихээхэн зорчиж, ажиллаж амьдардаг БНСУ-ын Хууль зүйн яамны харьяа Цагаачлалын албанаас тус улсад хууль бусаар оршин сууж байгаа гадаадын иргэдийг сайн дураараа нутаг буцсан тохиолдолд өршөөл үзүүлэх ажлыг таван сарын хугацаанд зохион байгуулсан байна.

Уг ажил өнгөрсөн гуравдугаар сарын 31-ны өдрөөр дуусгавар болжээ. Иймд тус улсад хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа иргэдийг албадан гаргаж, БНСУ-д дахин нэвтрэх эрхийг 10 хүртэл жилээр хязгаарлаж эхэлсэн байна.