Ипотекийн зээлд 4447 иргэн хамрагджээ

Ипотекийн зээлд 4447 иргэн хамрагджээ

Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд оны эхний есөн сарын байдлаар нийт 313 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 4447 иргэнд олгоод байна. Үүнээс есдүгээр сард Монголбанкны эх үүсвэрээс 16 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 243 иргэнд, Засгийн газрын эх үүсвэрээс найман тэрбум төгрөгийн санхүүжилтийг 130 иргэнд, банкууд өөрийн эх үүсвэрээс нийт найман тэрбум төгрөгийн санхүүжилтийг 111 иргэнд тус тус олгожээ.

Дашрамд сануулахад,  Монгол Улс ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсан цагаас буюу 2017 оноос эхлэн Монголбанкийг төсвийн шинжтэй төсөл, хөтөлбөр, арга хэмжээг бүрэн зогсоох, Засгийн газарт бүрэн шилжүүлэх шаардлагыг тавьж ирсэн. Харин Монголбанкны хувьд ипотекийн зээлийн хөтөлбөрийн нийгмийн ач холбогдлыг харгалзан үзэж хоёр жил гаруй санхүүжилтийг үргэлжлүүлэн олгож байгаа.

2019 оныг дуустал Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх талаар тохиролцоонд хүрч чадсан. Энэ шаардлагын дагуу 2019 он дуустал Монголбанкнаас зөвхөн өөрийн өмчлөлд байгаа ипотекийн зээлээр баталгаажсан бондын орлогоос санхүүжүүлнэ. 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Засгийн газраас улсын төсөвт тусгасан дүнгээр, банкууд өөрийн эх үүсвэрээр хөтөлбөрийг санхүүжүүлнэ” гэсэн мэдээллийг Төв банкнаас өгч байна.




Улаанбаатарт 12 градус дулаан байна

16 цагийн өмнө

Шуурхай мэдээ