Гадныхан харилцаагаа таслах эрсдэлтэй СААРАЛ ЖАГСААЛТ-нд Монгол улс багтах эсэх нь энэ сард шийдэгдэнэ

Гадныхан харилцаагаа таслах эрсдэлтэй СААРАЛ ЖАГСААЛТ-нд Монгол улс багтах эсэх нь энэ сард шийдэгдэнэ

Ази, Номхон далайн бүсийн бүлэг (APG) нь гишүүн орнуудынхаа мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд үнэлгээ хийдэг бөгөөд Монгол Улсын 2017 оны тайланг хэлэлцээд хангалтгүй гэж дүгнэсэн. Улмаар хууль тогтоомждоо нэмэлт, өөрчлөлт оруулж хэрэгжилтийг нь хангуулах үүрэг өгсөн билээ. Хэрэв манай улс энэ үүргийг биелүүлэхгүй бол “саарал” жагсаалтад орох бөгөөд ингэснээр санхүүгийн тогтвортой байдалд аюул учрах нөхцөл байдал бүрдээд байна. Монгол Улсыг “саарал ” жагсаалтад орох эсэхийг 2019 оны Аравдугаар сарын 13 ны өдөр шийдэх юм.

Энэ тухай өчигдөр хуралдсан Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан дараах байр сууриа илэрхийлсэн байна. Харин тус арга хэмжээний эсрэг Засгийн газар ямар ажил хийж байгаа нь одоог хүртэл тодорхойгүй байна.

-СААРАЛ ЖАГСААЛТ ГЭЖ ЮУ ВЭ-

Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай ойлголт. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэдэг нь гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, гарал үүслийг нь далдлахыг хэлдэг. 1989 онд “Их долоо”-гийн шийдвэрээр FATF буюу Санхүүгийн арга хэмжээ авах байгууллага байгуулагдсан бөгөөд нийт 35 гишүүн орон, 2 бүсийн байгууллага багтдаг. Монгол Улсын хувьд FATF-ийн гишүүн биш ч Ази, Номхон далайн бүсийн бүлгийн (APG) гишүүнээр 2004 онд элссэн юм.

FATF болон APG-ийн гишүүн орнууд нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэл багатай итгэлт түншид тооцогддог. Хэрэв зохих шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тодорхой хугацаанд хүлээсэн үүргээ биелүүлэх боломжийг олгодог. Эс бөгөөс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлтэй орон гэж үзэн “хар”, “саарал” жагсаалтад оруулах арга хэмжээ авдаг.

-СААРАЛ ЖАГСААЛТАД МОНГОЛ УЛС ОРВОЛ ЮУ БОЛОХ ВЭ-

  • Олон улсын байгууллагууд хамтран ажиллахаас татгалзах
  • Гадаадын харилцагч банкууд харилцаагаа таслах
  • Гадаадын хөрөнгө оруулалт зогсох, гадаад худалдаа багасах
  • Тухайн жагсаалтанд орсон улс орны иргэд гадаад улсад картаар гүйлгээ хийх боломжгүй болох
  • Гадаад шилжүүлгийн гүйлгээг хийх боломжгүй болох, шалгалт улам чангарах, буцаах
  • Улмаар эдийн засаг агших, ард түмний амьжиргаа доройтох



Өнөөдөр бар өдөр

6 цагийн өмнө