Өнөөдөр тахиа өдөр

Өнөөдөр тахиа өдөр

Аргын тооллын 10 сарын 3, Бархасвадь гараг. Билгийн тооллын 5, Онгоц одтой, харагчин тахиа өдөр. Өдрийн наран 6 цаг 52 минутад мандан, 18 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах,  лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа  болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.




ОХУ-д хүчтэй дэлбэрэлт болж 13 хүн бэртжээ

18 цагийн өмнө

Шуурхай мэдээ