УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгийг өмөөрч МАХН-ын эмэгтэй гишүүд мэдээлэл хийв

УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгийг өмөөрч МАХН-ын эмэгтэй гишүүд мэдээлэл хийв

Барилга, хот байгуулалтын сайдаар 2015-2016 онд ажиллаж байсан З.Баянсэлэнгийг хууль зөрчсөн гэж улс төрийн зохиомол хэрэг үүсгэн шалгаж байгааг эсэргүүцэж, МАХН-ын эмэгтэй гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус намын эмэгтэй гишүүд Засгийн газраас тогтоол гаргасан “Түрээсийн орон сууц”-ны хөтөлбөрийг хэрэгжүүлж, ажлаа хийснийхээ төлөө З.Баянсэлэнгийг буруутгаж байгаа нь улс төрийн далд зорилготой гэдгийг хэлж байв.

Хэвлэлийн хурлын үеэр Сүхбаатар дүүргийн МАХН-ын дарга Д.Дуламсүрэн мэдээлэл өгөхдөө, “Өнөөдрийн хэвлэлийн хурлаар МАХН-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгийг зохиомол улс төрийн хэрэгт оролцуулж, шийтгэх гэж байгааг эсэргүүцэж байна. Шүүхийн байгууллагаас З.Баянсэлэнгийг хоёр үндэслэлээр буруутгаж, гурван жил гэмт хэрэгт холбогдуулан бие, сэтгэл санааны хүнд хохирол учруулж байгаа учраас эмэгтэйчүүд дуу хоолойгоо нэгтгэлээ. Барилга, хот байгуулалтын сайдаар З.Баянсэлэнгэ ажиллаж байхдаа анх удаа Түрээсийн орон сууцны хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлсэн. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны тавдугаар сарын 31-ний өдөр гаргасан 298 дугаар тогтоолд “Түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тусгасан байдаг.

Энэ тогтоол бол кабинетын зарчмаар хамтын шийдвэр болж гардаг. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд нийслэлийн орон сууцны долдугаар хороонд баригдаж байгаа “Бэрэн” компанийн 223 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд худалдан авах арга хэмжээ авахыг тухайн үед сайд байсан З.Баянсэлэнгэд зөвшөөрсөн. Хоёрдугаарт худалдан авсан орон сууцны үнэ болох 15 тэрбум төгрөгийг 2017 оны улсын төсвийн төсөлд тусган шийдвэрлэхийг Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Сангийн сайд Б.Болор нарт даалгасан байдаг. Тэгэхээр З.Баянсэлэнгэ Засгийн газрын шийдвэрийг биелүүлснийхээ төлөө хэлмэгдэх гэж байгаад харамсалтай байна” гэсэн юм.




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө