Ерөө сумын малчин айл руу баавгай дайрч аав хүү хоёр амиа алджээ

Ерөө сумын малчин айл руу баавгай дайрч аав хүү хоёр амиа алджээ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Могойт хэмээх газарт намаржиж байсан айл руу энэ сарын 3-ны өдөр Сибирийн хар баавгай дайрсан хэрэг гарчээ.  Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус айлын аав, хүү хоёр баавгайд бариулж амиа алдсан байна. Тодруулбал, цагдаагийн алба хаагчид эрэн хайх ажиллагаа явуулж, сүйтгэгдсэн гэрийн ойролцоогоос  аавынх нь биеийн хэсгийг олсон байна. Харин хүүхдийнх нь цогцос олдоогүй байгаа учир эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа ажээ.

Одоогоор Сэлэнгийн байгаль орчны газрын мэргэжилтнүүд болон цагдаагийн алба хаагчид хамтран баавгайг эрэн хайж байгаа аж.