Асашёорюү Д.Дагвадорж аваргын дүү эх орондоо цолны мялаалгаа хийжээ

Асашёорюү Д.Дагвадорж аваргын дүү эх орондоо цолны мялаалгаа хийжээ

Монгол Улсын заан Д.Долгорсүрэнгийн ууган хүү Д.Сугаррагчаагийн дунд хүү, мэргэжлийн сумо бөхийн Хоошёорюү С.Бямбасүрэн эх орондоо ирж цолны мялаалгаа өчигдөр Баянгол ресторанд хийжээ.

Учир нь тэрбээр 2019 оны 11 дүгээр сарын тэмцээнд Жюүрёо зиндаанд дэвшин барилдахаар болсон бөгөөд мэргэжлийн сүмод барилдаж буй Монголын 35 дахь сэкитори цолтон юм.

Жюүрёо зиндаанд дэвшиж сэкитори болсноор сар бүр цалин авах бөгөөд башёд 15 өдөр барилддагаараа бусад доод зиндаанаас ялгаатай юм. Сүмо бөхийн холбоо өнгөрсөн лхагва гаригт кюүшюү башёгийн банцүкэг хэлэлцэн, Хоошёорюү С.Бямбасүрэн болон Садогатакэ дэвжээний Кототэбакари хоёрыг жюүрёо зиндаанд дэвших болсныг зарласан юм.