Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбатыг суллажээ

Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбатыг суллажээ

Зам тээврийн  хөгжлийн сайдаар ажиллаж байсан  Д.Ганбатыг  энэ сарын 2-ны өдөр  АТГ-аас 48 цагаар саатуулсан байна. Цагдан хорих хугацаа дуусахаас өмнө үргэлжлүүлэн хорих эсэхийг прокурорын байгууллагаас эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлдэг. Хэрвээ хүсэлт ирээгүй бол тухайн саатуулагдсан этгээдийг сулладаг хуулийн зохицуулалттай. Тэгвэл Зам тээврийн  хөгжлийн сайд асан  Д.Ганбатыг үргэлжлүүлэн хорих саналыг прокурорын байгууллагаас ирүүлээгүй тул түүнийг сулласан байна. 

Түүнийг Зам тээврийн  хөгжлийн яамны  газрын дарга  Д.Доржхандын  хэрэгтэй холбоотойгоор саатуулсан гэх мэдээлэл бий. Учир нь АТГ-аас Зам тээвэр хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандыг  Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх зүйл ангиар буюу авто замын компаниудын дунд тендер зарлахдаа бусдад давуу эрх олгож авилга авсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж байгаа юм.

Мөн эх сурвалж түүнийг Д.Доржхандад холбогдох хэргээс өөр асуудлаар шалгаж байгаа гэлцэж байна. Учир нь энэ талаар АТГ-аас албан ёсны мэдээлэл өгөөгүй байна.