ВИДЕО: УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ширээ нүдэж Х.Нямбаатарт эсэргүүцлээ илэрхийлэв

ВИДЕО: УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ширээ нүдэж Х.Нямбаатарт эсэргүүцлээ илэрхийлэв

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу эрүүгийн гэмт хэргийн “хөөн хэлэлцэх хугацааг хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж өөрчлөн найруулснаар авилга, албан тушаалын гэмт хэрэгтнүүд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэх хуулийн цоорхойгоор ял завших болсон. 

Тухайлбал, Автотээврийн Үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр 57,5 сая төгрөг, МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хэлтсийн дарга асан А.Аззаяа, Н.Баярсайхан нар 1 тэрбум гаруй төгрөгийг бусдаас хахууль хэлбэрээр авсныг АТГ-аас илрүүлсэн ч тэд “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх хуулийн цоорхойгоор ялаас мултарсан явдал байв. 

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар есдүгээр сард захирамж гаргаж, “хөөн хэлэлцэх хугацаагаар ял завшуулахгүй байх, хариуцлагыг чангатгах” талаар дүгнэлт гаргах үүрэгтэй ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгийн ахлагч нь Х.Нямбаатар, ажлын хэсгийн гишүүдээр Ж.Батзандан, Л.Энхболд нарын гишүүдийг томилсон байдаг. Харин хамгийн хачирхалтай нь тэд “хөөн хэлэлцэх хугацааг 5 жил” болгон өөрчлөн, найруулах 2017 оны дөрөвдүгээр сарын 25 ны өдрийн байнгын хорооны хуралдааны үеэр тус өөрчлөлтийг дэмжсэн гишүүдээс Х.Нямбаатар тус ажлын хэсгийг ахалж байгаа нь анхаарал татаж байгаа юм.

Тэгвэл өчигдөр хуралдсан Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүн Б.Пүрэвдорж, "Х.Нямбаатарыг хөөн хэлэлцэх хугацаагаар ял завшуулахгүй байх, хариуцлагыг чангатгах” талаар дүгнэлт гаргах үүрэгтэй байгуулагдсан ажлын хэсгийн ахлагчаас татгалзахыг шаардаж, ширээ нүдэж эсэргүүцлээ илэрхийлсэн байна.




ГҮМҮДА-Тэр ертөнц

3 цагийн өмнө