Сураггүй болсон АНУ-ын уулчны гэр бүлээс хувийн эрлийн баг томилох хүсэлт гаргажээ

Сураггүй болсон АНУ-ын уулчны гэр бүлээс хувийн эрлийн баг томилох хүсэлт гаргажээ

АНУ-ын харьяат 40 настай уулчин есдүгээр сарын 18-ны өдөр Алтай Таванбогдод авиралт хийх явцдаа алга болсон талаар бид өмнө мэдээлсэн. Тэрбээр  есдүгээр сарын 20-ны өдөр буцаж ирэх байсан ч одоог хүртэл ор сураггүй байгаа юм. Сураггүй алга болсон АНУ-ын иргэний гэр бүл, найз нөхөд нь Монголын уулчдын үндэсний холбоонд хандаад байгаа гэнэ. Сураггүй болсон иргэнийг Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын  эрэн хайх багийн алба хаагчид есдүгээр сарын 25-ны өдөр хүртэл хайж, одоогоор эрлийн ажлыг зогсоогоод байна. Энэ хугацаанд Монголын Уулчдын Үндэсний Холбоо байнга холбоотой байж мэдээлэл солилцож байсан бөгөөд гэр бүлээс нь хувийн эрлийн баг гаргах хүсэлтийг гаргажээ.

Сураггүй болсон уулчныг эрэн хайх эрлийн ажиллагаанд оролцох сайн дурын уулчид аравдугаар сарын 5-нд цугларахыг Уулчдын үндэсний холбооноос мэдээллээ.