HU хамтлагийн нэртэй шоколад АНУ-д худалдаанд гарлаа

HU хамтлагийн нэртэй шоколад АНУ-д худалдаанд гарлаа

Гэрэгэ нэрт цомог нь Биллбоард төдийгүй Itunes жагсаалтыг тэргүүлж, дээд амжилт тогтоогоод байгаа The Hu хамтлагийн нэртэй шоколад АНУ-д худалдаалагдаж эхэлжээ. Шоколад веган хоолтнуудад зориулсан орцтой бөгөөд, байгальд ээлтэй баглаа боодолтой төдийгүй, “Get back to human” буюу “Хүн төрөл рүүгээ буцъя” гэсэн бичигэйгээр үйлдвэрлэгдэж байна. АНУ-ын Вашингтон хот дахь Арлингтон гудамжнаас “Hu” шоколадыг худалдан авах боломжтой гэнэ.

Үүний өмнө Hu нэрээр загварын шоу зохион байгуулагдсан удаатай. The Hu хамтлаг Гэрэгэ цомгийнхоо нээлттэй зэрэгцүүлэн АНУ-д аялал тоглолтоо эхлүүлсэн билээ.