СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нэг том хүн, бага насны хоёр хүүхэд угаартаж нас бараад байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нэг том хүн, бага насны хоёр хүүхэд угаартаж нас бараад байна

Өнгөрсөн шөнө угаарын хийд хордсон 16 хүн "Хордлогын яаралтай тусламжийн төв"-д иржээ. Харин ЭХЭМҮТ-д дөрвөн хүүхэд угаарын хордлоготой хүргэгдсэний гурвынх нь биеийн байдал сайжирч эмнэлгээс гарсан байна. Харин 15 настай хүүгийн бие хүнд Сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна. Тус хүүгийн ээж амиа алдсан байна.

Харин ХЯТТ-ийн төвд угаартаж ирсэн эмэгтэйн тус бүр хоёр, дөрвөн настай хоёр хүүхэд амиа алдсан байна. Тус ээж хүүхдүүдээ нас барсныг мэдээгүй байгаа аж. Урьдчилсан байдлаар сайжруулсан түлшний утаанд хордсон байх магадлалтай гэж эх сурвалжууд мэдээлж байна. 

Видео мэдээллийн эх сурвалж: Zarig.mn