Сонгинохайрхан дүүргийн АН-ын гурван үеийнхний чуулга уулзалт болжээ

Сонгинохайрхан дүүргийн АН-ын гурван үеийнхний чуулга уулзалт болжээ

Сонгинохайрхан дүүргийн ардчилсан намаас Залуу, идэр, ахмад үеийн төлөөллүүд оролцсон “Гурван үеийн чуулга уулзалт”-ыг зохион байгуулжээ. Энэхүү арга хэмжээ нь "Олон улсын ахмадын эрхийг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан зохион байгуулжээ.

Түүнчлэн тус арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн залуу үеийн төлөөлөл болох 1000 залуу, дунд үеийн төлөөлөл болсон 1000 залуу, ахмад үеийн төлөөлөл 1000 ахмад оролцож туршлага, шинэ санаа солилцож, хамтарсан хэлэлцүүлэг болсон байна.

Гурван үеийн чуулга уулзалтын гол зорилго нь Ардчилсан Хувьсгалын 30 жилийн хугацаан дахь алдаа оноогоо хэлэлцэж, хийж хэрэгжүүлсэн амжилт ололтоо бусадтайгаа хуваалцах, харилцан туршлага солилцох, шинэ залуу үеийн төлөөлөлд Ардчиллын үнэ цэнийг ойлгуулах, үе үеийн хэлхээ холбоог сайжруулах байсан аж.

Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ардчилсан намын дэд дарга З.Нарантуяа, УИХ-ын гишүүн Ардчилсан намын дэд дарга Б.Пүрэвдорж, СХД-ийн Ардчилсан намын хорооны дарга Д.Батцогт, БГД-ийн Засаг дарга С.Одонтуяа, болон СХД-ээс УИХ, НИТХ, ДИТХ-д сонгогдож байсан үе үеийн төлөөллүүд урилгаар оролцсон байна.

Эх сурвалж: АРДЧИЛСАН НАМЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА