"Жаст” группийн Ш.Батхүүг өнөөдөр шүүнэ

"Жаст” группийн Ш.Батхүүг өнөөдөр шүүнэ

Өнөөдөр Улсын дээд шүүхэд /2019.10.07/ "Жаст"-ын Ш.Батхүүд холбогдох хэргийн шүүх хурал болно.

Учир нь АТГ-аас "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг гаднын банкны барьцаанд тавьж, их хэмжээний зээл авсан хэрэгт "Жаст"-ын Ш.Батхүү нарыг яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Мөрдөн байцаалтын явцад "Жаст"-ын Ш.Батхүүгийн хэргийг тусгаарлаж, шүүхэд шилжүүлсэн байдаг.

Улсын Дээд шүүхийн хуралдаанаас Ш.Батхүүгийн гомдлыг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргавал Ш.Батхүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахгүйгээр анхан шатны шүүхээр хэлэлцэх боломж бүрдэх юм.