Хошууч генерал Б.Хурцыг суллалаа

Хошууч генерал Б.Хурцыг суллалаа

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээ авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт ТЕГ-ын Мөрдөн байцаах газрын мөрдөгч, хурандаа Б, дэд хурандаа У болон ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх албанд офицероор ажиллаж байгаад чөлөөлөгдсөн, Б.Хурцын хадам дүү Ү.Отгонбаяр, хорих ангийн төлөөлөгч, хүмүүжигч Н.Итгэлтөгс нарыг шалгаж эхэлсэн.

Түүнийг “шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэсэн үндэслэлээр үргэлжлүүлэн хорих санал хүргүүлэхэд, нотлох баримт ирүүлээгүй гэх шалтгаанаар татгалзсан байна.

 




Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө