СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр дөрвөн хүн угаарын хийнд хордож, хоёр нь нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр дөрвөн хүн угаарын хийнд хордож, хоёр нь нас баржээ

-АЖЛЫН ХЭСЭГ ГАРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА Ч ТОДОРХОЙ
МЭДЭЭЛЭЛ ӨГӨӨГҮЙ БАЙНА-

Угаарын хийнд хордсон хэд хэдэн дуудлага энэ сарын 04-ны орой Хордлогын яаралтай тусламжийн төвд ирж, 16 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан боловч харамсалтай нь дөрвөн иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Өнгөрөгч амралтын өдрүүдэд Нийслэлийн Онцгой комисс шуурхай хуралдаж улмаар мэргэжлийн хяналтын газартай хамтран иргэдэд мэдээлэл хүргэсэн. Энэ үеэрээ сайжруулсан түлшнээс иргэд хордоогүй гэдгийг хэлсэн ч өчигдөр дахин угаарын хийнд хордож нэг иргэн нас барсан.

Эх сурвалжуудын хэлж буйгаар, Чингэлтэй дүүрэгт гэр хорооллын оршин суугчдаас угаартсан гэх дуудлага тасрахгүй байгаа тухай мэдээлж байна.

Энэ асуудлаас үүдэн шуурхай ажлын хэсэг гарч шалгаж байгаа ч ямар нэгэн нарийвчилсан мэдээлэл гараагүй байна. Харин сайжруулсан түлшийг хэрэглэж гэртээ гал түлсэн иргэд угаартаж нас бараад байгаа тухай олон хэвлэл онцлон бичиж буй юм. Мэргэжлийн  байгууллагууд ямар нэгэн эцсийн шийдвэр гараагүй, шинжилгээний хариу гарах болоогүй гэх шалтгаанаар тайлбар мэдээлэл өгөхөөс татгалзаж эхлээд байна. Харин Таван толгой ХХК-аас гаргаж буй сайжруулсан түлшийг худалдаанаас татаад байгаа бөгөөд иргэд ч мөн худалдан авахаа зогсоогоо байна.

Аравдугаар сарын 7-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 хороонд оршин суудаг өрхийн гурван хүн угаарын хийнд хорджээ. Тэдний нэг 28 настай, эмэгтэй Ц нас баржээ. Түүнтэй хамт байсан 58 настай, эмэмгтэй Б ухаангүй, 30 настай, эрэгтэй О ухаантай, босч явж чадахгүй байдалтай байгаа аж.

-НЭГ ГЭР БҮЛИЙН ГУРВАН ХҮН УГААРТАЖ
НЭГ НЬ НАС БАРЖЭЭ-

Түүнчлэн Баянзүрх дүүргийн 19-р хороо Цайзын гудамжинд хүн нас барлаа гэх мэдээлэл аравдугаар сарын 4-ний өдөр 18 цагт иржээ. Шалтгалтаар 16 настай С гэх хүүхэд өвлийн сууцандаа гал түлснээс угаарын хийнд угаартайж гэмтэл шархгүй нас барсан байжээ.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо Мандал-Овооны гудамжинд аравдугаар сарын 4-ний өглөөний 10 цагт гурван хүн угаартсан байна гэх мэдээлэл бүртгэгдсэн байна. Шалгалтаар тус тоотод байнгын оршин суух хаягтай нэг гэр бүлийн гурван угаартсан байсан аж.

Эмэгтэй 56 настай М түүний хүү 33 настай эрэгтэй Н, мөн хүү 39 настай Т нар  угаартсан байдалтай байсныг яаралтай түргэн тусламжийн 103-т хүлээлгэн  өгчээ. Тэднийг эмнэлэгт яаралтай хүргэсэн ч том хүү болох 39 настай Т нь тусламж авалгүйгээр нас барсан байна. Харин ээж болох 56 настай М болон бага хүү 33 настай эрэгтэй Н нар нь Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.




Улаанбаатарт 23 градус дулаан байна

10 цагийн өмнө

Шуурхай мэдээ