Баавгайг суурьшлын бүсээс холдуулах гэж ууланд малын сэг зэмийг байршуулж эхэлжээ

Баавгайг суурьшлын бүсээс холдуулах гэж ууланд малын сэг зэмийг байршуулж эхэлжээ

Идэш тэжээлийн хомстлоос үүдэж баавгай уулнаас бууж, хүн суурьшлын бүс рүү орж ирэх тохиолдол сүүлийн үед Сэлэнгэ, Дорнод зэрэг аймгуудад нэмэгдэж байна. Өмнө нь 1966, 1980 онд ийнхүү иргэдийн сууршилийн бүс рүү баавгай олноор орж ирэх, иргэд рүү дайрах тохиолдол гарч байжээ. Үүнийг мэргэжилтнүүд “баавгай хорхойсох буюу хоол тэжээл олж идэхийн тулд хөдөлсөн болгон руу дайрах” гэж нэрлэдэг байна. 

Иймд сүүлийн өдрүүдэд Сэлэнгэ, Дорнод аймгуудад цагдаа болон онцгой байдлын албан хаагчид, байгаль орчны байцаагч зэргээс бүрдсэн шуурхай бүлгүүд ажиллаж иргэдэд заавар зөвлөгөө өгөх цаашлаад био техникийн арга буюу ууланд малын сэг зэмийг байршуулж эхэлжээ. Учир нь ийнхүү ууланд орхигдсон малын сэг зэмийн үнэрээр баавгай хоол тэжээл хайж уул руу дайждаг байна.




Улаанбаатарт 12 градус дулаан байна

16 цагийн өмнө

Шуурхай мэдээ