УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдээлэл хийнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдээлэл хийнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.05.13/ хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдээлэл хийнэ. Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тавьсан асуулгын хариуг сонсох юм. 

Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. 

-Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

-“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 22 гишүүн 2022.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн/

-“Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

-“Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэдээлэл

-Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийн талаар тавьсан асуулгын хариу сонсох зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.