Хэрлэн голоос 65 настай эрэгтэйн цогцос олджээ

Хэрлэн голоос 65 настай эрэгтэйн цогцос олджээ

Хэрлэн голоос эрэгтэй хүний цогцос олджээ.

Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багийн “Задгай” “Хэрлэн” голын усанд эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлагыг тавдугаар сарын 12-ны өдрийн 16:45 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиход Булган сумын харьяат 65 настай эрэгтэй Д Хэрлэн голд живж нас барсан байсан тул цогцсыг гаргаж тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө