ШХАБ-ын ээлжит хурал ирэх долоо хоногт Энэтхэг улсад зохион байгуулагдана

ШХАБ-ын ээлжит хурал ирэх долоо хоногт Энэтхэг улсад зохион байгуулагдана

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага/ШХАБ/-ын ээлжит хурал ирэх долоо хоногт Энэтхэг улсад зохион байгуулагдах тов гарчээ.

Тодруулбал, ШХАБ-ын Бүс нутгийн терроризмын эсрэг байгууллага/RATS/-ын хурал болох аж. Хурал 5-р сарын 16-наас 19-ний хооронд зохион байгуулагдах бөгөөд ШХАБ-ны гишүүд бүгд оролцоно хэмээн "Economic times" мэдээлжээ. 

ШХАБ-ын байнгын үйл ажиллагаатай RАТS-ийн төв Узбекистаны нийслэл Ташкент хотод байрладаг. Тус байгууллага нь Евразийн бүс нутаг дахь терроризм, хэт даврагч, салан тусгаарлагчидтай тэмцэх зорилготой юм.

ШХАБ-ын байгуулагдаж буйг БНХАУ, Казакстан, Киргизстан, ОХУ, Тажикистан, Узбекстан Улсын удирдагчид 2001 оны 6 дугаар сарын 15-нд Шанхай хотноо зарлан тунхагласан. Монгол Улс тус ШХАБ-ын ажиглагчийн статусыг 2004 онд Ташкент хотод болсон уулзалтын үеэр авсан бөгөөд тус байгууллагын анхны ажиглагч орон болсон. Дараа нь 2005 оны 7 дугаар сард Астана хотод болсон ШХАБ-ын уулзалтын үеэр БНЭУ, Пакистан, Иран улс ажиглагчийн статустай болсон юм.

Эх сурвалж: Economictimes