Тавантолгой түлш компанийн агуулахыг битүүмжиллээ

Тавантолгой түлш компанийн агуулахыг битүүмжиллээ

Тавантолгой түлш ХХК-ийн сайжруулсан шахмал түлшинд хордож амь нас, эрүүл мэндээрээ хохирсон байж болзошгүй дуудлага мэдээлэл Цагдаа болоод Хордлогын үндэсний төвд өдөр бүр бүртгэгдсээр байна.

Иргэд ийнхүү хохирч байгаа асуудалтай холбогдуулж өнөөдөр Тавантолгой ХХК-ийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах шахмал түлш тээвэрлэж, хадгалах зориулалттай агуулахыг битүүмжилсэн байна.

Мөн яг одоо Нийслэлийн онцгой комисс Тавантолгой түлш ХХК-ийн ажлын байр дээр хуралдаж,  үйлдвэр болоод агуулахад шалгалтын ажиллагаа эхлүүлээд байна.