Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч 73 насандаа таалал төгсжээ

Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч 73 насандаа таалал төгсжээ

Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Шейх Халифа бин Заед Аль Нахайан өчигдөр/2022.05.13/ таалал төгсжээ. Энэ талаар тус улсын төрийн мэдээллийн хэрэгсэл болох “WAM” агентлаг "Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх яам АНЭУ-ын ард түмэн, Араб, Исламын улс орнууд болон дэлхий даяар эмгэнэл илэрхийлж байна. Төрийн ерөнхийлөгч, эрхэм дээд Шейх Халифа бин Заид Аль Нахаян 5-р сарын 13-ны Баасан гарагт 73 насандаа таалал төгслөө” гэжээ.

1948 онд Абу Дабигийн зүүн бүсэд төрсөн Шейх Халифа нь Шейх Заидын ууган хүү байв. Тэрбээр 2004 онд АНЭУ-ын хоёр дахь ерөнхийлөгчөөр томилогдсон бөгөөд тус үндэстнийг үндэслэгч эцэг Шейх Зайед аль Нахайяны орыг залгамжилсан юм. Шейх Халифа ерөнхийлөгчөөр томилогдохоосоо өмнө Абу Дабигийн Газрын тосны дээд зөвлөлийг тэргүүлж байжээ.

Эх сурвалж: CNN