Украины тал тулалдаанд амь үрэгдсэн Оросын цэргүүдийн цогцсыг хөргүүртэй вагонд ачиж эхэлсэн гэж мэдэгдэв

Украины тал тулалдаанд амь үрэгдсэн Оросын цэргүүдийн цогцсыг хөргүүртэй вагонд ачиж эхэлсэн гэж мэдэгдэв

Украины цэргийн эрх баригчид Киев, Чернигов мужид болсон тулалдаанд амь үрэгдсэн оросын цэргүүдийн цогцсыг хөргүүртэй вагонд ачиж эхэлсэн талаар Баасан гараг/2022.05.13/-т мэдээлжээ.

Украины цэргийн хамтын ажиллагааны тэргүүн Володимр Лямзин “Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн хэм хэмжээг Украин чанд мөрдөж байгаа бөгөөд мөргөлдөөний идэвхтэй үе дууссаны дараа талууд өөр улсын цэргийн цогцсыг буцааж өгөх ёстой. Манай улс олон улсын хуулийн дагуу ажиллаж байгаа бөгөөд цэргүүдийн цогцсуудыг Орост буцааж өгөхөд бэлэн байна” гэжээ. Мөн тэрбээр Украины өөр бүс нутагт ч Оросын цэргүүдийн цогцсыг дээрх байдлаар хадгалж байгаа гэсэн байна.

Reuters

Эх сурвалж: Reuters