"Гэм зэм" жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин тоглоно

"Гэм зэм" жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин тоглоно

Оросын нэрт зохиолч Фёдор Михайлович Достоевскийн бүтээл өнгөрсөн онд анх удаа Монголын театрын тайзнаа амилсан. Тус постдрамын жүжиг нь театрт дурлагчдын сэтгэл зүрхийг эзэмдэж судлаач шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан. Тэгвэл "Гэм зэм" жүжгийг үзэгчдийн хүсэлтээр ирэх зургадугаар сарын 9, 10-ны өдрүүдэд Соёлын төв өргөөний тайзнаа дахин толилуулахаар болжээ.

Ф.М.Достоевскийн ижил нэрт романыг яруу найрагч, утга зохиол судлаач Я.Баяраа жүжгийн зохиолд хөрвүүлж, ОХУ-ын ГИТИС-ийг дүүргэсэн М.Батболд найруулсан уг бүтээл “Орфей” театрын анхны уран бүтээл  билээ. 




Улаанбаатарт 29 градус дулаан байна

7 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр нохой өдөр

7 цагийн өмнө