В.Путины найз бүсгүй болон хуучин эхнэр хоёрт нь Их Британийн засгийн газар хориг тавьжээ

В.Путины найз бүсгүй болон хуучин эхнэр хоёрт нь Их Британийн засгийн газар хориг тавьжээ

В.Путинтай хайр сэтгэлийн холбоотой байсан эмэгтэй Алина Кабаева, Оросын удирдагчийн экс эхнэр Людмила Очеретная нарыг Их Британийн засгийн газраас Оросын эсрэг авсан хамгийн сүүлийн хоригийнхоо жагсаалтад багтаажээ. 

Өчигдөр /2022.05.13/ нийтэлсэн хэвлэлийн мэдээнд Их Британийн засгийн газар хориг арга хэмжээ нь “В.Путины санхүүгийн сүлжээг онилж, Ерөнхийлөгч болон түүний ойр дотныхныг улам чангатгах" зорилготой гэж мэдэгджээ.  Энэ талаар Гадаад хэргийн сайд Лиз Трасс хэлэхдээ, “Бид В.Путины тансаг амьдралын хэв маягийг дэмжсэн далд сүлжээг илчилж, онилж байна. В.Путины түрэмгийлэлд тусалж дэмжиж буй бүх хүмүүст бид Украиныг ялах хүртэл хориг арга хэмжээгээ үргэлжлүүлэх болно” гэжээ.  

Эх сурвалж: CNN