Б.Хурц ирээгүй ч прокурорын эсэргүүцлийг хэлэлцэх шүүх хурал үргэлжилсээр байна

Б.Хурц ирээгүй ч прокурорын эсэргүүцлийг хэлэлцэх шүүх хурал үргэлжилсээр байна

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээ авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хилс хэрэг хүлээлгэсэн гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц нарын есөн хүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа билээ.

Анхан шатны шүүхээс Б.Хурц нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Улмаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, прокурорын байгууллагаас Давж заалдах шатны шүүхэд хандсан юм.

Харин өнөөдөр /2019.10.08/ Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн прокурорын эсэргүүцлийг хэлэлцэх шүүх хуралдаан болж байна. Хуралд ТЕГ-ын дарга асан Б.Хурц өөрөө ирээгүй ч өмгөөлөгч болон бусад шүүгдэгч нар ирсэн тул хуралдааныг явуулж буй аж.

Өнөөдрийн шүүх хуралдааныг 14.30 цагт түр завсарлуулсан хэдий одоогоор ямар нэгэн шийдвэр гараагүй үргэлжилсээр байна.