БАРИМТ ИЛ БОЛОВ: Угаарын хийд хордсон 122 иргэнээс 11 нь хэвтэн эмчлүүлж, 6 иргэн нас баржээ

БАРИМТ ИЛ БОЛОВ: Угаарын хийд хордсон 122 иргэнээс 11 нь хэвтэн эмчлүүлж, 6 иргэн нас баржээ

У.Хүрэлсүхийн удирдаж байгаа Засгийн газар энэ оны тавдугаар сарын 15-наас эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулж, хэрэглэхийг хориглох шийдвэр гаргасан. Улаанбаатар хотын гэр хорооллын 220 мянган өрх жилдээ хүйтний улиралд 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг гэсэн судалгаа бий.

Харин "Таван толгойн түлш" ХХК- сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, 220 мянган өрхийг 600-700 мянган тонноор бүрэн хангах боломжтой гэсэн тооцоо судалгаа гаргаад үйлдвэрлэх ажил эхэлсэн байдаг. 

Гэтэл Тавантолгой түлш ХХК-ийн сайжруулсан шахмал түлшинд хордож амь нас, эрүүл мэндээрээ хохирсон байж болзошгүй дуудлага мэдээлэл Цагдаа болоод Хордлогын үндэсний төвд өдөр бүр бүртгэгдсээр байна. Тэгвэл өнөөдөр хэдэн хүн угаарт хордож эмнэлэг, цагдаагийн байгууллагад хандаад байгаа тоон мэдээлэл олон нийтэд ил боллоо.

Тухайлбал энэ сарын 4-6 өдрүүдэд 61 айл өрхийн, 122 иргэн угаарт өртөж, тэдгээрийн 56 иргэн хүлээн авах тасгаар эмчлүүлж, 39 иргэн зөвлөгөө авч, 11 иргэн хэвтэн эмчлүүлж, 6 иргэн харамсалтайгаар амиа алджээ.

Харин өнөөдрийг хүртэл тус ажлыг санаачлан эхлүүлсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх ямар нэг арга хэмжээ авах талаар мэдэгдэл хийгээгүй, одоогоор хөдөө орон нутаг ажиллаж явна. Харин асуудлын бурууг хотын дарга С.Амарсайхан, Тавантолгой түлш ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Ганбаатар нарт дохиод өнгөрөх бий гэсэн хардлага иргэдийн дунд аль хэдийнээ бий болжээ. 

Угаарын хийн хордлогод өртсөн иргэдийн мэдээлэл




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө