ШУУРХАЙ: “Гурван ази цагдаагийн газарт өөрсдөө ирсэн” гэсэн бол, тэднийг хайж байна гэх мэдээлэл устжээ

ШУУРХАЙ: “Гурван ази цагдаагийн газарт өөрсдөө ирсэн” гэсэн бол, тэднийг хайж байна гэх мэдээлэл устжээ

Монгол Улсын иргэд байж болзошгүй гурван хүнийг Австралийн цагдаагийн газраас өчигдөр /2022.05.15/ эрэн сурвалжилж эхэлсэн талаар бид мэдээлсэн.

Тодруулбал, тэд Австралийн “Strathfield” галт тэрэгний буудлын ойролцоо 31 настай эрэгтэй рүү халдаж, түүний биед хүнд гэмтэл учруулаад хэргийг газрыг орхиж явсан байгаа юм. Иймд тус гурван эрэгтэйн камерын дүрсийг олон нийтэд ил болгож, Австралийн цагдаагийн газраас эрэн хайж эхэлсэн талаар мэдээлсэн.

Австралийн цагдаагийн газрын “NSW police force” цахим хуудаст нийтлэгдээд, устсан мэдээлэл

Тэгвэл тэднийг олж илрүүлсэн бололтой. Учир нь Австралийн цагдаагийн газрын “NSW police force” цахим хуудаснаас тус мэдээллийг устгасан байна. Харин тус улсын зарим эх сурвалжид, “гурван ази цагдаагийн газарт өөрсдөө ирсэн” хэмээн мэдээлжээ. Тус мэдээллийг isee.mn албаны эх сурвалжаас баталгаажуулж чадаагүй байна. Харин Монгол Улсын иргэнд байж болзошгүй мэдээллийг талаар ЦЕГ-ын албаны хүн, “Олон улсын интерполоор танай улсын гурван иргэнийг эрэн хайж байна гэх албан ёсны мэдээлэл ирээгүй” гэж мэдэгдсэн билээ. Харин Гадаад харилцааны яам болон холбогдох төрийн байгууллагуудаас “Дээрх гурван иргэн нь Монгол Улсын иргэд байсан эсэх” талаар мэдээлэл одоогоор хийгээгүй байна.