Зааварчилгаа аваад сайжруулсан түлш хэрэглэсэн ч зуух нь дэлбэрчээ

Зааварчилгаа аваад сайжруулсан түлш хэрэглэсэн ч зуух нь дэлбэрчээ

Өнөөдөр орой 18 цагийн орчимд Баянзүрх дүүргиийн 27 дугаар хороонд оршин суух нэгэн өрхийн нам даралтын зуух дэлбэрсэн хэрэг гарлаа. Хэргийг тодруулбал, тус өрх өнөөдөр сайжруулсан шахмал түлшийг худалдан авч, Тавантолгой түлш ХХК-ийн ажилчдын зааварчилгаа дагуу нам даралтын зуухаа галласан боловч тус айлын зуух дэлбэрч, цаашлаад тус айлын хаалга болоод зуух байрлаж байсан байшингийн хэсэг эвдэрсэн байна.

Бид энэ талаар Баянзүрх дүүргийн 27-р хорооны засаг дарга Л.Батдэлгэрээс тодруулахад, 

“Айлын пийшин дэлбэрсэнтэй холбогдуулан, Цагдаагийн бүрэлдэхүүн, хорооны ажлын хэсэг  газар дээр нь ажиллаж байна. Хүний амь эрсдээгүй. Байшинд хоёр хоногийн өмнө галласан бөгөөд өнөө орой 18:30 цагийн үед галлагаа хийсний дараа дэлбэрэлт үүссэн байна. Дэлбэрэлтийн шалтгаан нөхцөлийг нь одоогоор тогтоогоогүй байна” гэсэн юм.