Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт ОХУ-аас ойн түймэр орж иржээ

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт ОХУ-аас ойн түймэр орж иржээ

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн нутаг Гацуур гол гэдэг газар Монгол Улсын хилийн 745 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-аас ойн түймэр орж ирсэн тухай дуудлагыг өчигдөр /05.22/ 18:15 цагт хүлээн авжээ.

Түймэр орж ирсэн газар нь сумын төвөөс зүүн хойд зүгт 170 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 280 км зайтай бөгөөд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын нэг алба хаагч, Үндэсний аврах бригадын 25 алба хаагчтай бүлэг Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн “Ми-171Е” загварын нисдэг тэргээр өнөөдөр түймрийн голомт руу явсан байна.

Эх сурвалж: ОБЕГ